Санал болгох бүтээгдэхүүн
Танилцуулга
30 гаруй жилийн түүхтэй Guangzhou DSPPA Audio Co., Ltd. нь мэргэжлийн аудио үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд бүтээгдэхүүн үйлчилгээгээр олон улсын зах зээлд өндөр нэр хүндтэйд тооцогддог компани юм.
Технологийн шинэчлэл, чанар, хүрээлэн буй орчны хяналт (ISO 9001 & ISO14000) болон зах зээлд чиглэсэн бүтээгдэхүүнүүд нь DSPPA-г олон нийтийн мэдээлэл, хурлын системийн тэргүүлэгч брэнд болгосон ба DSPPA нь БНХАУ-ын хамгийн том, мэргэжлийн аудио тоног төхөөрөмжийн нийлүүлэгч гэдгээрээ алдартай.
DSPPA Бүтээгдэхүүний төрөл:
- PA өсгөгч ба чанга яригч
- IP сүлжээний систем
- EN54 дуут дохиоллын PA систем
- Аудио тоног төхөөрөмж
- DANTE аудио систем
- Сургалтын аудио систем
- Бүрэн дижитал хурлын систем
- Алсын HD видео хурлын систем
- Ухаалаг аудио систем
- Акустик Мэндчилгээний систем
DSPPA-ын тансаг, дээд зэрэглэлийн технологи, гайхалтай үйлчилгээнүүд нь Хятадын болон гадаадын олон алдартай төслүүдийн шийдэл нь болж байсан. Тэдгээрээс дурьдвал 2008 оны Бээжингийн олимпын PA систем, 2014 оны Сочи өвлийн олимпын PA систем, Сингапурын төв эмнэлгийн PA систем болон дэлхийн томоохон хэмжээний уулзалтууд буюу G20, Ази-Европын дээд хэмжээний уулзалтын PA систем гэх мэт маш олон дэлхийн хэмжээний том төслүүдийн нийлүүлэгчээр ажиллаж байсан арвиг компани туршлагатай юм.
