// Ухаалаг тандалтын систем

Санал болгох шийдлүүд

Танилцуулга

Видео тандалтад зориулсан хиймэл оюун ухаан нь хүн, тээврийн хэрэгсэл, объект, үйл явдлыг таних зорилгоор видео хяналтын камераас авсан аудио, дүрсэд дүн шинжилгээ хийдэг компьютерийн програм хангамжийг ухаалаг тандалтын систем гэдэг. Өөрөөр хэлбэл камерын хяналтанд байгаа талбайд таамаглаагүй үйл явдал болоход уг систем нь автоматаар операторд мэдээлэл өгч тохирсон арга хэмжээг түргэн шуурхай авах боломжийг олгодог.

Citigraf нь танай хотын бүх агентлаг, хувийн хэвшил болон хэлтсүүдэд зориулсан нэгдсэн системийн үйл ажиллагааны шийдэл юм. Хотод үйл ажиллагаа явуулж буй газрууд нь хоорондоо нэгдсэн системтэй болсноор олон нийтийн аюулгүй байдал дээшилж, шийдвэр гаргалтыг дэмжих систем нь мэдээллүүд дээр үндэслэн оновчтой шийдвэр гаргахад тань туслах болно.

Системийн онцлог

Систем нь хүний царай, машины дугаар таних, тэдгээрийн хөдөлгөөнийг урьдчилан таамаглах, тохирсон шийдвэр санал болгох гэх мэт маш олон төрлийн үйл ажиллагаа, алгоритмаас бүрддэг. Жишээ нь хүний царай таних системд хүний иргэний үнэмлэх, пасспортны зургийг оруулахад тухайн хүний хөгшрөлт, царайны өөрчлөлт зэргээс үл хамааран алсын зайнаас таньдаг онцлогтой.

Мөн байгууллагын хэрэглэгчийн зан төлөвийг судлах зорилгоор ашиглаж болох ба хувь хүний нууцлалыг хангахын хажуугаар таныг маш олон төрлийн мэдээллээр хангаж хэрэглэгчийн мэдээллийн сантай болох боломжийг бүрдүүлж өгнө.

Санал хүсэлт илгээх

Санал хүсэлт | Ухаалаг тандалтын систем