Санал болгох шийдлүүд
Танилцуулга
Анх 1918 онд Кёносуке Мацушитагийн дэнлүүний залгуур үйлдвэрлэхээр байгуулагдсан компани нь 1935 оноос 2008 оны 10-р сарын 1 хүртэл “Мацушита Цахилгаан Индустриал” нэрээр үйл ажиллагаа эрхэлж байсан. 2008 оны 10-р сарын 1-ээс эхлэн нэрээ “Panasonic Corporation” болгон өөрчилж, дэлхийд “Panasonic” брэндийн нэрийг танилцуулсан.
2019 оны 10-р сард “дүрс мэдрэгчид” тулгуурлан худалдаа хийхээр Panasonic i-PRO Sensing Solutions Co., Ltd нэртэйгээр Panasonic Corporation-оос тусдаа бие даан байгуулагдсан. Компанийн нэр дээрх “i-PRO” гэсэн үг нь бид дүрслэх чадвар, оюун ухаан, интеграцчиллыг хангахын төлөө тууштай ажилладаг мэргэжлийн хүмүүсийг илэрхийлсэн үг юм.
60 гаруй жилийн туршид техникийн шинэчлэл хийж, чанарыг эрэлхийлж байсан түүхтэй, хүчирхэг эцсийн хэрэглэгчийн төхөөрөмжүүд, дүрсэнд тулгуурласан дэвшилтэт технологи, хиймэл оюун ухаанаар баталгаажуулж, урьд өмнө нь олж авч чаддаггүй байсан мэдээллийн “дүрслэл” -ийг бүрэн хийсэн. Энэ мэдээллийг хэрэглэгчийн ажлын урсгалтай холбосноор үйлдвэр, банк, жижиглэн худалдаа, үйлчилгээ, олон нийтийн байгууллагууд гээд талбайн аюулгүй байдлын дэд бүтцийг бий болгоход хувь нэмэр оруулдаг.

Панасоник нь суурилуулах газар, цаг агаарын байдал, онцгой нөхцлөөс үл хамааран өндөр түвшний хяналтын камерын бичлэг хадгалахын тулд олон төрлийн бүтээгдэхүүнийг санал болгодог. Энэ хэсэгт та Panasonic аюулгүй байдлын камерын төрөл, функц, стандарт, зэргээс хамаарч хайж болно.