Санал болгох шийдлүүд
Танилцуулга
Олон нийтийн аюулгүй байдлын үр дүнтэй стратеги нь өнөө цагт аль ч хотод чухал хэрэгтэй зүйл нь болж байгаа юм. Та энэхүү шийдлийн тусламжтайгаар уг асуудлыг шийдхийн зэрэгцээ мэдээлэл цуглуулж өөрсдийн стратегийг улам бүр сайжруулан ашиглах боломжийг танд олгоно. Genetec Citigraf ™ нь олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг хотын холбогдох байгууллагын системтэй нэгтгэж, цаг тухайд нь мэдээллэх , нөхцөл байдлын талаар илүү ойлголттой байлгах систем юм.
Citigraf нь танай хотын бүх агентлаг, хувийн хэвшил болон хэлтсүүдэд зориулсан нэгдсэн системийн үйл ажиллагааны шийдэл юм. Хотод үйл ажиллагаа явуулж буй газрууд нь хоорондоо нэгдсэн системтэй болсноор олон нийтийн аюулгүй байдал дээшилж, шийдвэр гаргалтыг дэмжих систем нь мэдээллүүд дээр үндэслэн оновчтой шийдвэр гаргахад тань туслах болно.
Олон нийтийн аюулгүй байдлын хэрэгцээ

Олон нийтийн аюулгүй байдлыг хангах нэгдсэн арга

Нөхцөл байдлаас урьдчилан сэргийлж бэлэн байх

Шинэ дата мэдээллийн баазтай болох

Ойлголтыг нэмэгдүүлэх
Тохиромжтой байгууллагууд

Хууль сахиулах байгууллага

Түргэн тусламж

Онцгой байдал
Мэдлэг, үйл ажиллагааг хөнгөвчлөх бүрэн багц
Citigraf нь холбогдох байгууллагуудын нөхцөл байдлаас үл хамааран болж буй нөхцөл байдлыг ойлгож, дүрслэхэд шаардлагатай шийдлийг хүргэдэг бөгөөд нөхцөл байдлын талаархи үнэн зөв ойлголт дээр үндэслэн ухаалаг арга хэмжээ авдаг.
Хэрхэн ухаалаг хот болох вэ?
Хотын удирдлагууд, цагдаа, бизнес эрхлэгчид, олон нийтийн бүлгүүд, оршин суугчид нэгдэснээр ухаалаг хотыг амжилттай хэрэгжүүлэх үндэс суурийг тавьдаг ба бүх оролцогч талуудын хооронд мэдээлэл солилцох ажлыг хөнгөвчлөх технологид хөрөнгө оруулах замаар хийгддэг. Жишээлбэл, хувийн бизнес нь IP видео тандалтын системд хөрөнгө оруулалт хийж, онцгой байдлын үед хууль сахиулах байгууллагуудад видео нэвтрэх боломжийг олгоход дараахь зүйлс тохиолддог:
-
- Хот нь санхүүгийн хамгийн бага хөрөнгө оруулалтаар хүрээгээ тэлэх боломжтой
- Хууль сахиулагчид юу болж байгааг харж, зохих ёсоор хариу үйлдэл үзүүлэх тул олон нийт, аж ахуйн нэгжийн аюулгүй байдал дээшлэнэ
- Хууль сахиулах байгууллагууд мөрдөн байцаалтын явцад видео нотлох баримт цуглуулах мөн холбогдох байгууллагуудтай хуваалцах зэргээр цаг хэмнэх боломжтой